Australian Embassy, China
澳大利亚驻华大使馆
Embassy address: 21 Dongzhimenwai Dajie, Sanlitun, Beijing - Telephone: 5140 4111 - Fax: 5140 4204

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

1. Холбогдох мэдээлэл – Оюутны виз

Монголын иргэн руу буцах

Энэ хуудсын агуулга: Танилцуулга; Виз мэдүүлэхээс өмнө ба дэлгэрэнгүй мэдээлэл

Танилцуулга

Австралийн засгийн газрийн хэрэгжүүлж байгаа гадаадын оюутны төсөл(Overseas Student Program-OSP)нь Австралийн иргэн биш буюу Австралийн байнга оршин суугч биш иргэд Австралид суралцахыг дэмжиж байгаа юм. OSP төслийн дагуу ямар нэгэн Австралийн оршин суугч биш иргэд нь Австралид суралцахаар мэдүүлэг гаргаж болно.

Хэрэв энэ төслийн дагуу Австралид суралцах хүсэлтэй хүмүүс заавал урьдаар оюутны виз авах шаардлагатай. Гадаадын оюутан Австралийн засгийн газраар бүртгүүлсэн гадаадын оюутанд чиглэсэн бүрэн цагаар суралцах (CRICOS-ийн бүртгэх хичээл) . CRICOS-ийн бүртгэх хичээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг http://cricos.dest.gov.au хаягаар орж авч болно.

Гадаадад суралцах оюутны визийн мэдүүлгийг хяналтын зэрэглэлээр нь хянан шийдвэрлэнэ. Хяналтын зэрэглэл нь танай паспорт ба үндсэн хичээлийн сурлагын түвшнийг үндэслэн Австралийн цагаачлалын хуулийн дагуу тогтооно. Хяналтын зэрэглэлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг1219i маягтаас авч үзнэ үү.

Австралийн оюутны виз ерөнхийдөө 7 төрөл байдаг, түүгээр үл барам асрагчийн виз байдаг. Үндсэн хичээлийн сурлагын зэрэглэлийг дагуу визийн төрөл хуваадаг. Австралийн Цагаачлалын Албаны вэб хаягаар орж англи хэлний дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

570 төрөл – ELICOS(гадаадын оюутны англи хэлний хичээл) - Англи хэлний ELICOS курс суралцахаар байгаа гадаадын оюутанд зориулсан бөгөөд ELICOS курсыг бусад ямар нэгэн курсын бэлтгэл курс болгохгүй (тухайлбал эрдмийн зэргийн хичээл суралцах );

571 төрөл -Бага болон дунд сургуулийн хичээл - Бага болон дунд сургуулийн (үүнд дунд сургууль ба ахлах сургууль)хичээлээр суралцах зорилго бүхий гадаадын оюутанд олгодог;

572 төрөл – мэргэжлийн боловсрол ба бэлтгэл сургалт (VET) - Боловсролын үнэмлэх, Дээд зэргийн үнэмлэх ба Дээд зэргийн гэрчилгээ авах зорилго бүхий гадаадын оюутанд олгодог;

573 төрөл – дээд боловсролын сургалт - Бакалаврын зэрэг, Сургууль төгссөн үнэмлэх, Сургууль төгссөн гэрчилгээ болон хичээллэх замаар Мастер зэрэг хамгаалах зорилго бүхий гадаадын оюутанд олгодог;

574 төрөл - Мастер ба Докторын сургалт - Судалгааны замаар Мастер зэрг ба Докторын зэрэг хамгаалах зорилго бүхий гадаадын оюутанд олгодог;

575 төрөл - эрдмийн зэрэггүй/гэрчилгээгүй сургалт - Бэлтгэл анги, дамжааны сургалт болон бусад эрдмийн зэрэг, боловсролын үнэмлэх буюу ямар нэгэн албан ёсны гэрчилгээ олгохгүй сургалтанд хамрагдах гадаадын оюутанд олгодог.

576 төрөл – Австралийн Хөгжилт, Хамтын Ажиллагааны Яам (AusAID) буюу Батлан Хамгаалах Яам батлан даах сургалт - AusAID буюу БХЯ-наас батлан даасан оюутан Австралийн боловсролын байгууллагаас зохион байгуулсан боловсрол буюу бэлтгэл сургалтанд хамрагдаж бүтэн цагаар /full time/ хичээллэхэд олгодог.

580 төрөл – оюутны асрагчийн виз - Австралид суралцах хугацаанд асрагч дагалдах шаардлагатай оюутанд олгох. Зарим оюутны визтэй 18 насанд хүрээгүй гадаадын оюутан асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардана. Асрагчийн виз нь гадаадын иргэд аль нэг Австралид суралцаж байгаа оюутны асрагч хүн болоход зориулсан юм.

Хэрэв асрагчийн виз мэдүүлэгч нь 6 наснаас бага Монголын паспорт эзэмших үр хүүхэдтэй бол энэ төрлийн виз мэдүүлж болохгүй.

18 наснаас доош оюутан - нийгмийн хангамжийн төлөвлөгөө: 18 наснаас доош гадаадын оюутан нийгмийн хангамжийн төлөвлөгөө нь түүний оюутны визийн хүчинтэй хугацаа буюу 18 нас хүртэл хугацааг хамарсан гэдгийг нотлох ёстой. 18 наснаас доош оюутны нийгмийн хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэлийг энд –ээс авна уу.

Виз мэдүүлэхээс өмнө

Визийн мэдүүлгийн маягт ба визийн хураамжаас гадна, бусад шаардлагатай чухал материалг бүрдүүлэх ёстой, үүнд зан чанар ба эрүүл мэнд сайн байх гэрчилгээ, ба холбогдох хавсралт материалыг бүрдүүлж ирүүлэх ёстой. Визээ хурдан шуурхай авахын тулд виз мэдүүлэхээс өмнө дараах зүйлийг сайтар нягтлан анхаарна уу:

• Виз мэдүүлэхээс өмнө шаардагдах материалаа сайтар бүрдүүлсэн байх ёстой. Ялангуяа шаардагдах хөрөнгийг визийн мэдүүлэг өгөхөөс өмнө 3 сараас дээш хугацаагаар хадгалуулсан талаар нотлох гэрчилгээ (3-р хяналтын зэрэглэлийн виз мэдүүлэгчид зориулсан ). Энд холбогдож хөрөнгийн гэрчилгээний талаар мэдээлэл авч болно

• Холбогдох байгууллагаас гаргуулсан “гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт”

• Гадаад паспортгүй буюу хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах.

• Монголын виз мэдүүлэгчийн биеийн байцаалт, гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт ба бусад материалын шаардлагыг(үүнд визийн мэдүүлгийн маягт ба туслах материал г.м.) 2.Оюутны виз авахад бүрдүүлэх материалын жагсаалтаас үзнэ үү.

Биеийн байцаалт хийх ба гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт гаргуулахад хувь хүний биеийн байдал буюу гэрчилгээ олгох байгууллагын шалтгаанаас болж арай илүү цаг хугацаа шаарддах болзошгүй, иймээс энэхүү ажил төрлийг хугацаанаас нь өмнө хийх ёстой.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Австралийн Цагаачлалы Яамны вэб хуудас http://www.immi.gov.au/students/index.htm
Түгээмэл асуулт хариулт FAQ хуудсыг харж зөвлөгөө авна уу.

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.