Australian Embassy
China

Визийн наадаг хуудас

Виз ба Цагаачлах хуудас ► Монгол Улсын Виз Мэдүүлэгчид        English ǀ Монгол 

 

 

Австрали улс визийн наадаг хуудас олгохгүй боллоо

2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн визний хуудас наалгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй боллоо. Иргэд Визний Эрх Баталгаажуулах Интернэт Систем Visa Entitlement Verification Online (VEVO) -д эсхүл myVEVO гар утасны апликэшн-д үнэгүй нэвтэрч визний тухай мэдээлэл авна.

Би Австралид зорчихдоо паспорт дээр визийн хуудас наалгах хэрэгтэй юу?

Үгүй. Австралийн виз цахим системд бүртгэлтэй тул та Австралид зорчихдоо паспорт дээр визийн хуудас наалгах шаардлагагүй. Та Австралид зорчихоор нисэх онгоцонд бүртгүүлэхэд, нисэхийн ажилтан таны паспортын мэдээллийг ашиглан цахим системээр таныг Австралид нэвтрэх визтэй эсэхийг хянан шалгасны үндсэн дээр онгоцонд оруулна.

Австралийн засгийн газар бусад орны визний шаардлагын талаар зөвлөх боломжгүй тул та урьдчилан дамжин өнгөрөх бусад улсын визний шаардлагатай танилцвал зохино.

Надад виз зөвшөөрөгдсөн гэдгийг визийн наадаг хуудасгүйгээр яаж мэдэх вэ? 

Виз зөвшөөрсөн тохиолдолд бид танд виз зөвшөөрсөн бичиг илгээнэ. Энэ бичигт таны орох/гарах эрх, виз хүчинтэй хугацаа гэх мэт визний нөхцөлүүдийг тайлбарласан байна. Та Австралид зорчихдоо энэхүү бичгийг паспортын хамт биедээ авч явах ба цаашид мэдээллийн журамаар хадгалахыг зөвлөж байна. 

Визийн наадаг хуудасгүйгээр визний хүчинтэй хугацааг яаж мэдэх вэ? 

Та Визний Эрх Баталгаажуулах Интернэт Систем Visa Entitlement Verification Online (VEVO)  -г үнэгүй ашиглан өөрийн визний статус болон хүчинтэй хугацааг шалгах боломжтой. Таны виз мэдүүлэгт ирүүлсэн паспортын мэдээлэл манай албаны цахим системд таны визтэй холбоостой болдог.

Та өөрийн хувийн, паспортын мэдээлэл мөн доорх сонсолтуудын аль нэгнийг ашиглан VEVO системд нэвтрэх боломжтой:
• TRN дугаар - Та интернэт виз мэдүүлсэн бол танд TRN дугаар байх ёстой
• Визний зөвшөөрлийн дугаар - энэ дугаар таны виз зөвшөөрсөн бичигт байгаа
• Хэрэв та Австралид байгаа бол VEVO системийн нууц дугаар
• Хэрэв та паспорт дээрээ визний наадаг хуудас даруулсан бол наадаг хуудасны дугаар

Бусад улсын засгийн газрууд Астрали улс визний наадаг хуудас шаарддаггүй тухай мэдээлэлтэй байдаг, мөн одоогоор ихэнх улсын иргэд Австралид визний наадаг хуудасгүйгээр зорчиж байна. Ердийн тохиолдолд засгийн газарын албан хаагчид өөрт виз байгаа эсэхийг шалгах шаардлага байдаггүй, учир нь нисэхийн ажилтад цахим системээр тухайн иргэн Австралийн визтэй эсэхийг хянаж үзэн онгоцонд оруулна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.border.gov.au/aboutyourvisa -д орж харна уу.

 

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид хуудас руу буцах


Page last updated: 1 September 2015