Australian Embassy
China

Changes to Visitor Visa Framework_MN

Зочлох визний хүрээнд хийгдэж буй томоохон өөрчлөлтүүд

2013 оны 3 дугаар сарын 23-ний өдөр Австрали Улсын Засгийн газараас Зочлох визний хүрээнд томоохон шинэчлэл нэвтрүүллээ. Тиймээс, доорх ангиллийн виз мэдүүлгийг цаашид хүлээн авахгүйг анхаар, үүнд:

• Жуулчны виз (ангилал 676)
• Батлан даагчтай гэр бүлийн гишүүд зочлох виз (ангилал 679)
• Бизнес виз (богино хугацааны) (ангилал 456)
• Батлан даагчтай бизнесийн виз (богино хугацааны) (ангилал 459)
• Эмчилгээ хийлгэх виз (богино хугацааны) (ангилал 685)
• Эмчилгээ хийлгэх виз (урт хугацааны) (ангилал 685)
• Электрон виз (жуулчны) (ангилал 976)
• Электрон виз (бизнес – богино хугацааны) (ангилал 977)
• Электрон виз (бизнес – урт хугацааны) (ангилал 956)

Дээрх ангиллийн виз мэдүүлэх эрхтэй байсан иргэд шинээр нэвтрүүлж буй доорх ангиллийн виз мэдүүлгийн аль тохиромжтойг мэдүүлэх боломжтой, үүнд:

• Түр ажиллах виз (богино хугацааны үйл ажиллагаа) (ангилал 400)
• Зочлох виз (ангилал 600)
• Электрон виз мэдүүлэг (ангилал 601)
• Эмчилгээ хийлгэх виз (ангилал 602)
• Электрон зочлох виз (ангилал 651)

Түр ажиллах виз (богино хугацааны үйл ажиллагаа) (ангилал 400)

Энэ түр ажиллах визээр иргэд Австрали Улсад:

• богино хугацааны, тусгай мэргэшил шаардсан, байнгын бус ажил эрхлэх

• үйл ажиллагаанд урилгаар оролцох

Дэлгэрэнгүй мэдээллийг Түр ажиллах виз  хуудаст орж харна уу.

Зочлох виз (Ангилал 600)

Зочлох визээр Австрали Улсад жуулчлах болон бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой.

Жуулчлалын төрөлд амралтаа өнгөрүүлэх, найз нөхөд болон гэр бүлийн гишүүд дээрээ зочлох гэх мэт багтана.

Бизнесийн төрөлд хурал чуулганд оролцох, бизнесийн судалдаа болон гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт багтана.

Иргэд энэ визээр Австрали дахь бизнес эрхлэгч болон байгууллагад ажиллах эсхүл үйлчилгээ үзүүлэх эрхгүйгээс гадна олон нийтэд бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдах эрхгүй юм. Хэрэв та Австрали Улсад богино хугацаагаар ажил эрхлэх бол шинээр нэвтрүүлж буй Түр ажиллах виз (богино хугацааны үйл ажиллагаа) (ангилал 400) мэдүүлвэл зохино.

Дэлгэрэнгүй мэдээллийг Зочлох виз хуудаст орж харна уу

Электрон виз (ангилал 601)

Тодорхой хэдэн улсын иргэд Электрон визээр Австрали Улсад жуулчлал болон бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Монгол Улсын иргэд электрон виз мэдүүлэх эрхгүй юм.

Цагаачлалын албаны цахим хуудас дахь Электрон виз (ангилал 601) -д орж электрон виз мэдүүлэх эрхтэй улсын жагсаалттай танилцана уу.

Эмчилгээ хийлгэх виз (ангилал 602)

Эмчилгээ хийлгэх визээр иргэд Австралид эмчилгээ хийлгэх эсхүл эрүүл мэндийн зөвлөгөө авахаар зорчих боломжтой.

Эмчилгээ хийлгэх виз (ангилал 602) нь түр оршин суух виз юм. Иргэд виз мэдүүлэх үедээ Австрали Улсад эсхүл өөрийн улсад байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Эмчилгээ хийлгэх виз (ангилал 602) хуудаст орж харна уу.

Дамжин өнгөрөх виз (ангилал 771)

Австрали улсад 72 цагаас доош хугацаагаар байх зорчигчид дамжин өнгөрөх виз мэдүүлэх боломжтой. Зорчигч нь (i) Австралиар дамжин өөр улсад зорчих гэж буй эсвэл (ii) Австралиар дайран өнгөрч буй хөлөг онгоцны багийн гишүүн гэдэгийг тус тус батлан харуулах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг Дамжин өнгөрөх виз хуудаст орж харна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл
Энд дурдагдаагүй виз мэдүүлэгтэй холбоотой болон дурдагдсан визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлал болон xил хамгаалах албаны цахим хуудаст www.immi.gov.au орж авна уу.

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид хуудас руу буцах 
 

Page last updated on 04 October 2013