Australian Embassy, China
澳大利亚驻华大使馆
Embassy address: 21 Dongzhimenwai Dajie, Sanlitun, Beijing - Telephone: 5140 4111 - Fax: 5140 4204

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

4. Визийн мэдүүлэг өгсний дараа – Оюутны виз

Монголын иргэн руу буцах

Энэ хуудсын агуулга: Хүлээлгийн хугацаа; Хяналт шалгалт; Бидэнтэй холбоо барих ба Мэдэгдэлийн дүн

Хүлээлгийн хугацаа

Бээжин дэх визийн хэлтэс оюутны визийн мэдүүлгийг хүлээн шийдвэрлэх хугацаа нь 12 долоон хоног. Визийн мэдүүлгээ хугацаанаас нь өмнө ирүүлэх нь бидний хүлээн авч шийдвэрлэхэд хангалттай цаг хугацаа өгөх юм. Гэвч танай хичээл эхлэхээс 4 сар өмнө танд оюутны визийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг анхаарна уу.

Хүлээлгийн хугацаа нь мэдүүлэг тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөнө. Зарим нэгэн шалтгаанаас болж хүлээлгийн хугацаа хойшлогдоно, үүнд:

• Ирүүлсэн визийн мэдүүлэг нь дутуу буюу шаардагдах материалыг цаг тухайд нь ирүүлээгүй;
• Нэмэлт хяналт шалгалт шаардах, үүнд дахин ярилцлага авах;
• Биеийн байцаалтын дагуу шинээр буюу дахин эрүүл мэндийн үзлэг хийх, тухайлбал уушигны сүрьеэ;
• Визийн мэдүүлэгчийн ёс суртахуунд үнэлгээ хийх;
• Визийн мэдүүлэгчийн хувийн тодорхойлолт хувиралт гарсан.

Нэмэлт мэдээлэл хүсэх

Хэрэв визийн мэдүүлэг өгөх үед виз мэдүүлэхэд шаардагдах бүх материалыг бүрдүүлж амжаагүй бол бид таныг тогтсон хугацаанд нэмэлт мэдээлэл/материал ирүүлэхийг шаардана. Бид зөвхөн нэг удаа шаардана. Иймээс тогтсон хугацаанд манай шаардлагад хариу өгөх нь маш чухал юм. Хэрэв тогтсон хугацаанд хариу ирүүлээгүй бол бид танай бүрдүүлээд байгаа материалаар визийн шийдвэр гаргана.

Дундаж хүлээлгийн хугацаагаар өөрийн аялалын төлөвлөгөө хийх, ажлаасаа татгалзах, өмч хөрөнгөө худалдах буюу ямар нэгэн шийдвэр гаргахаас болгомжлох ёстой. Дундаж хүлээлгийн хугацаагаар зөвхөн зөвлөмж болгоно уу.

Хянан шалгалт

Танай бодит байдлын үнэн зөвийг шалган нотлохийн тулд бид ихэнх оюутны виз мэдүүлэгчид хяналт шалгалт явуулна. Үүнд утсаар ярилцлага хийх, гуравдагч этгээд утсаар хяналт тавих, материалыг батлах, ба баримт бичигт гарын үсэг зурсан байгууллагад хяналт шалгалт хийх, мэдүүлэгч хувь хүнтэй ярилцлага хийх ба газар дээр нь хяналт шалгалт явуулах.

Бидэнтэй холбоо барих

Визийн мэдүүлгээ өгсний дараа бидэнтэй холбоо барих шаардлагатай бол э-мэйлээр шууд виз олгогчтой холбоо бариарай. Бид танай визийн мэдүүлгийг хүлээн авсан долоон хоногийн дотор танд илгээх нотломж бичигт виз олгогчийн харилцах хаягийг тодорхойлж өгнө. Хэрэв виз олгогчийн э-мэйлийг хадгалсангүй бол э-мэйлээ Бээжин дэх визийн хэлтэст ирүүлнэ үү.

1988 оны Хувийн нууцийн тухай хууль тогтоолын дагуу, цагаачлах алба нь зөвхөн виз мэдүүлэгч, түүний эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүнд визийн мэдүүлэгийн тухай мэдээлэлийг хангах боломжтой. Мэдүүлэг өгсний дараа эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүний талаар нэмэлт хийхийг хүсвэл 956 маягт-томилсон цагаачлалын төлөөний хүн, бүртгэх шаардлагагүй төлөөний хүн буюу эрх олгосон этгээд –ыг бөглөж ирүүлэхийн дагуу бусдад эрх олгон таны мэдүүлэг Цагаачлалын Албаны хангасан мэдээлэлийг хүлээн авах бөгөөд холбоо барьна

Хэрэв визийн мэдүүлэг өгсний дараа шуудангийн илгээмж, буухиа шуудан буюу биеэрээ бусад холбогдох материалыг ирүүлж болно, таны ирүүлсэн материалыг виз олгогч нэн даруй хүлээн авахын тулд захидалын уут буюу баглаанд архивын дугаарыг хадах (мэдэх бол).

Хэрэв ярилцлаганд орсны дараагаap таны мэдүүлэг ямар нэгэн өөрчлөлт бий болоод байгаа бол заавал бидэнд мэдэгдэх ёстой. Холбогдол мэдээлэлийг бичгээр ирүүлэх ёстой. Түүнчлэн, 1022 маягтыг ашиглан өөрчлөлтийн өөрчлөлтийн талаар бидэнд мэдэгдэж болно.


Үүнээс гадна визийн мэдүүлгийн буруу мэдээлэлийг манай хэлтэст мэдэгдэх хүсэлтэй бол мөн бичгээр ирүүлсэн байх ёстой. түүчлэн, 1023 маягтыг ашиглан буруу ташаа хариултыг мэдэгдэх боломжтой. Таны визийн мэдүүлгийг хянахад таны мэдэгдсэн буруу ташаа мэдээлэлийг бодолхийлэх юм.

Визийн шийдвэрийн талаархи мэдэгдэл

Хууль тогтоомжийн дагуу таны визийн мэдүүлгийн талаар гарсан шийдвэрийг виз мэдүүлэгч ба түүний төлөөний хүнд баталгаатай захидлаар явуулах юм. Хэрэв виз олгохоос татгалзсан тохиолдолд виз мэдүүлэгч нь виз татгалзсан шийдвэрийг баталгаатай захидлаар танд мэдэгдэнэ, мөн үндэслэл, шалтгааны талаар тайлбар авч хавсаргана.

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.