Australian Embassy, China
澳大利亚驻华大使馆
Embassy address: 21 Dongzhimenwai Dajie, Sanlitun, Beijing - Telephone: 5140 4111 - Fax: 5140 4204

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

2. Оюутны виз авахад бүрдүүлэх материалын жагсаалт

Монголын иргэн руу буцах

Энэ хуудсын агуулга: Танилцуулга; Материалын шаардлага; Боловсрол ба Англи хэлний түвшин шаардлага; Хөрөнгийн чадвар; Биеийн байцаалт ба зан чанарын шаардлага.

Танилцуулга

Бүрдүүлэх материалын жагсаалтыг сайтар уншаарай, уг жагсаалтанд оюутны виз авахад хүргүүлэх шаардлагатай материалын нэрийг жагсаасан байна. Визийн мэдүүлэг өгөхөөс өмнө шаардлагын дагуу материалаа бүрдүүлэх нь маш чухал, нэ нь таны визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх ажилд саад учруулахаас зайлсхийнэ. Тус жагсаалтанд монголын иргэдэд тусгай шаардагдах бичиг баримт хамрагдаж байхыг анхаарнуу.

Хүргүүлэх шаардлагатай материалаа бүрдүүлэхэд дараах зүйлүүдийг анхаарнуу:

• Бид зөвхөн баталгаажуулсан баримт бичиг (банкны баталгаа) –г хүлээн авдаг. Австралид баримт бичгийн хуулбарыг заавал хууль зүй буюу цагаачлалын байгууллагын албан ёсны төлөөлөгчөөр баталгаажуулах, буюу Австралийн 1959 оны хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу хууль ёсоор мэдээлж болно. Монгол улсад баримт бичгийн хуулбарыг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Эх хувийг хүргүүлж болохгүй.

• Заавал нотариатын гэрчилгээний эх хувийг хүлээлгэн өгөх ёстой. Бид нотариатын гэрчилгээний хуулбар хүлээн авахгүй.

• Англи хэл дээр бичигдээгүй баримт бичгийг заавал англи хэлээр орчуулж хавсаргах ёстой. Австралид, орчуулгыг NAATI (Австралийн Улсын Орчуулгын Байгууллага)–ээр баталгаажуулсан сайн орчуулагч орчуулах шаардлагатай. Монголд, нотариатчаар орчлуулан гэрчлүүлсэн байх ёстой.

Нотариатын байгууллага гэж юу вэ?

Монгол улсад 25 орчим нотариатын байгууллага ажиллаж байгаа, түүний үүрэг нь :

• Гарын үсэг зурах, орчуулгын бичиг баримт, үнэмлэхийн хуулбар ба бичиг баримтын хуулбарын үнэн зөв болохыг гэрчилдэг;
• Иргэний үйл ажиллагаа, тухайлбал: төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, гэрлэтийн гэрчилгээ, гэр бүл цуцлуулсан гэрчилгээ, хамаатан садны хоорондох харьцаа, иргэний үнэмлэх ба боловсролын үнэмлэхийг гэрчлэн, холбогдох нотариатын гэрчилгээ олгох-үүнд “гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт”.

Хэрэв шаардлагатай бичиг баримтын шаардлагын тухай асуух зүйл байвал э-мэйлээр бидэнтэй холбоо бариарай.

Доорх ангилалын Оюутны Виз мэдүүлэхэд шаардагдах материарлын жагсаалттай танилцана уу.

570 Оюутны виз Бүрдүүлэх Материалын Жагсаалт
573 Оюутны виз Бүрдүүлэх Материалын Жагсаалт

Бусад ангилалын оюутны виз мэдүүлэх бол доорх мэдээлэлтэй танилцаарай:

Бүрдүүлэх материалын шаардлага

Визийн хураамж

157А маягт оюутны визийн мэдүүлгийн маягт – англи хэлээр бөглөж гарын үсэг зурах.

54 маягт гэр бүлийн гишүүдийн маягт –англи хэлээр бөглөж гарын үсэг зурах.

956 маягт томилсон цагаачлалын төлөөний маягт –англи хэлээр бөглөж гарын үсэг зурах.

• Хувийн гадаад паспортын хуулбар /Зурагтай хэсэг болон визтэй хэсгийн/;

• Хэрэв таны холбоо барих хаяг Монголд байгаа бол 4 ширхэг наадаг тууз хангана уу, мөн дээр нь Монгол хэлээр таны овог нэр болон холбоо барих хаягийг тодорхой бичнэ.

• Виз мэдүүлэгч сүүлийн 6 сарын дотор авхуулсан пасспортны хэмжээтэй 2 хувь зураг

• Танай нөхөр (эхнэр) байвал дараах баримт бичгийг бүдүүлэх: Гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан тодорхойлолт ба гэрлэлтийн гэрчилгээний англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлол.

Хэрэв гэрлэсэн буюу хамт амьдарсан тохиолдол бусад холбогдох материалыг хавсарган ирүүлж та хоёрын хоорондын харилцааны үнэн мөн чанарыг гэрчлэх ёстой.

• танай гэрлээгүй, 18 нас хүрээгүй үр хүүхдүүдийнхээ(визийн мэдүүлэг өгсөн эсэхээс үл хамаарах)төрсний гэрчилгээний баталгаажуулсан тодорхойлолт ба төрсний гэрчилгээний англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлол(эцэг эхийн овог нэрийг бичинэ)-ыг бүрдүүлж ирүүлэх.

• Австралид тантай хамт зорчиж буй үр хүүхэд 5 нас хүрсэн буюу 5 нас хүрэх гэж байгаа тохиолдолд Австралийн сургуулийн урилгыг ирүүлэх.

• Танай визийн мэдүүлэг дэх үр хүүхэд 18 нас хүрээгүй, мөн эцэг эхийн нэг нь Австралид оршин суухгүй тохиолдолд 1229 маягтыг бөглөж хамт явахгүй эцэг эхийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан тордорхойлолт ба хамт явахгүй эцэг эхийн иргэний үнэмлэхийн англи орчуулгын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолыг бүрдүүлж ирүүлэх.

Хэрэв виз мэдүүлэгч 18 нас хүрээгүй тохиолдолд

• Хэрэв та 18 нас хүрээгүй /буюу одоо хүртэл хувийн сурлагын зардлаараа эцэг, эхээрээ даалгуулаад байгаа бол төрсний гэрчилгээний баталгаажуулсан тодорхойлолт ба төрсний гэрчилгээний англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлол(эцэг эхийн овог нэрийг бичинэ)-ыг бүрдүүлж ирүүлэх.

• Хэрэв та 18 нас хүрээгүй бөгөөд эцэг эх буюу асран хамгаалагчийн хамт байгаагүй бол визийн мэдүүлэг өгөхдөө заавал нийгмийн хангамжийн тухай гэрчилгээг бүрдүүлж ирүүлэх ёстой, үүнд:

1. Австралийн сургуулийн талын гаргасан “зохих байр сууц ба нийгмийн хангамжийн төлөвлөлтийн баталгаатай захидал” (CAAW), буюу

2. 157N маягтыг бөглөж Австралид оршин суугаа 21 наснаас дээш нэг хамаатан саднаа өөрийн асран хамгаалагчаар тогтсон байх. Үүнд дараах баримт бичгийг бүдүүлэх:
• Нотариатаар баталгаажуулсан төрсний гэрчилгээ ба бусад хуулийн баримт бичгээр та хоёрын хоорондын харилцааг батлах; ба
• Танай нэр заасан хамаатан садан өнгөрсөн 10 жилд, 12 сараас дээш хугацаагаар оршин суусан улс орноос гаргуулсан “гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт”

Сануулга: асран хамгаалагч болох хэр хэмжээтэй хамаатан садан ах дүү, эгч охин дүү, өвөг эцэг, эмэг эх, нагац эгч/авга эгч, авга ах/нагац ах, ач охин/зээ охин, зээ хүү/ач хүү, хойд эцэг эх, хойд эцэг эхийн ах дүү, хойд эцэг эхийн эгч охин дүү, хойд өвөг эцэг хойд эмэг эх г.м.

• Хэрэв та 18 нас хүрээгүй бол дараах материалыг бүрдүүлж ирүүлэх:

1. 1229 маягтыг бөглөж таны эцэг эх буюу асрагч гарын үсэг зурах ба

2. Таны эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар

Боловсрол ба Англи хэлний түвшин шаардлага

• Визийн мэдүүлэгдээ заавал танай суралцахаар байгаа бүх Австралийн сургуулийн урилгын эх хувыг хавсарган ирүүлбэл тэр мэдүүлэг нь хүчинтэй болно. Сургуулийн урилгад таны суралцахаар байгаа зэрэг, хичээлийн нэр, CRICOS курс ба сургуулийн талын код, сургалтын эхлэх ба дуусах хугацаа, болон бүх сурлагын зардал зэргийг хамарна. Хэрэв аль нэгэн төрлийн оюутны виз нь англи хэлний сургалт шаардах бөгөөд та англи хэлний сургалтын урилгаа ирүүлээгүй тохиолдолд виз олгохоос татгалзана.

• Танай боловсролын үнэмлэх болон түүний англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлол

- 571 төрөл, заавал дунд сургуулийн төгссөн үнэмлэх ирүүлэх

- 572 төрөл, ахлах сургуулийн төгссөн үнэмлэх(буюу адил зэргийн боловсролын үнэмлэх )

- 573 төрөл, ахлах сургуулийн төгссөн үнэмлэх(буюу адил зэргийн боловсролын үнэмлэх )буюу өндөр зэргийн хоёрдугаар ангийн хичээлийг үзсэн гэрчилгээ ба Австралид нэг жилийн Бэлтгэл ангид бүртгүүлсэн гэрчилгээ буюу Австралид Бэлтгэл ангид суралцаж дууссан гэрчилгээг ирүүлэх ёстой.

- 574 төрөл, дээд сургууль төгссөн үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээ(буюу адил зэргийн боловсролын үнэмлэх )

• Хэрэв дунд сургуулид суралцах хүсэлтэй бол одоогоор байгаа сургуулийн гаргасан суралцаж байгаа гэрчилгээний баталгаажуулсан тодорхойлолт ээлж ангиа тодорхойлох ба гэрчилгээний англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлолт ирүүлэх.

• Шаардлагын дагуу IELTS(Англи хэлний сорил)-ийн дүнгээ ирүүлэхийг шаарддаг(виз мэдүүлэхээс өмнө 2 жилийн доторхи шалглтын дүн байх ёстой). Визийн мэдүүлгээ өгөхийн дагуу энэ баримт бичгийг хүлээлгэн өгөх шаардлагатай. Бид TOEFL шалгалтын дүнг хүлээн авахгүй. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтанд хандаж таны визийн мэдүүлгийн төрөл нь IELTS шалгалтын дүн авах шаардлагатай эсэхийг тодруулах ёстой. IELTS-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг IELTS вэб хаягаар орж авна уу.

Хөрөнгийн чадварын талаарх шаардлага

• Хангалттай хэмжээний хөрөнгө байх тухай тодорхойлох бөгөөд хөрөнгийн эх үүсвэр нь Цагаачлалын Алба хүлээн зөвшөөрсөн байх (дараах хүснэгтийг үз), та болон танай гэр бүлийнхэн Австралид байх хугацааны гарах аялал, сургалт ба ахуйн зардлыг бүрэн хариуцах хөрөнгө байхыг нотлох.

• Танд мөнгөн тусламж үзүүлсэн хувь хүн заавал түүний өнөөгийн буюу сүүлийн хугацааны хөслөгчээс гаргуулсан ажлын байрын тодорхойлолтын англи орчуулгын баталгаажуулсан гэрчилгээг ирүүлэх шаардлагатай. Үүнд ажлын албан тушаал, цалин, ба ямар нэгэн ажилтай холбоотой орлого(шагнал, урамшуулал ), болон албан тушаалд байх хугацаа зэргийг хамарна.

Цагаачлалын Албаны хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн эх үүсвэр

Оюутны зээл

Хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагын олгосон гадаадад суралцах оюутны зээл нь хүлээн зөвшөөрөгдөх хөрөнгийн эх үүсвэрийн нэг төрөл юм. Гадаадад суралцах зээлийн гэрээнд заавал тодорхойлох шаардлагатай зүйлүүд:

• зээллэгч нь виз мэдүүлэгч юм уу, эсхүүл мэдүүлэгчийн ивээн тэтгэгч. ба
• зээлийн хэмжээ ба
• зээлийн хугацаа нь оюутны визийн “тогтсон хугацаа”-ыг хамарч чадсан эсэх.

Бүх оюутны виз(574 төрлөөс бусад) дараахь хоёр төрлийн богино нь “тогтсон хугацаа” болох:

1. 2 жил, буюу
2. Бүтэн сургалтын нийт хугацаа

574 төрлийн “тогтсон хугацаа” нь дараах хоёрын богино нь:

1. Суурь сургалтын хугацаан дээр 12 сар нэмэх, буюу
2. Бүтэн сургалтын нийт хугацаа

Бүдүүлж ирүүлэх материал:

- Зээлийн хэлэлцээрийн баталгаажуулсан тодорхойлолт ба
- Зээлийн хэлэлцээрийн англи орчуулгын баталгаажуулсан тодорхойлолт

Хадгаламжийн гэрчилгээ

Ямар нэгэн виз мэдүүлэгч хадгаламжийн хэлбэрээр гадаадад суралцахад хөрөнгө олгож болно. Хадгаламж нь та буюу танай ивээн тэтгэгч хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагад хязгаарласан хугацааг дуустал хадгалбал сая хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө болж чадна.

574 төрлийн виз мэдүүлэгчээс бусад, Монголын виз мэдүүлэгч нь заавал түүний гадаадад суралцахад шаардагдах хөрөнгийг виз мэдүүлэхээс өмнө нэгэнт 3 сар хүртэл хугацаагаар банканд хадгалуулсан байхыг нотлох гэрчилгээ бүрдүүлж ирүүлэх.

Тухайлбал гадаадад суралцахад шаардагдах зардал 30. 000 Австралийн доллар, та заавал энэ 30. 000 Австралийн доллар нь визийн мэдүүлэг өгөхөөс өмнө нэгэнт 3 сар дараалан хадгалагсан байхыг нотлох.

Бүрдүүлж ирүүлэх материал:

1. хадгаламжийн гэрчилгээний баталгаажуулсан тодорхойлолт –заавал визийн мэдүүлэг өгөхөөс өмнө хадгаламжйиг банканд хадгалуулсан бөгөөд хэвээрээ хэрэглэж болохыг нотлох
2. Банкны хадгаламжийн дэвтэр/буюу хадгаламжийн баримтын баталгаажуулсан тодорхойлолт.

Сануулга: Бид ганц хадгаламжийн хүүгийн жагсаалтыг хадгаламжийн мөнгө болон хадгаламжийн хугацааны гэрчилгээ болгохыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бүрэн хэмжээгээр нь батлан даасан оюутан

Баталгаажуулсан англи орчуулгын тодорхойлолтоор таны хангалттай хэмжээний дараах байгууллагаас ирсэн хөрөнгө байхыг нотлох: танай суралцахаар байгаа Австралийн сургууль, Австралийн засгийн газар буюу муж/дүүргийн засгийн газар; буюу, гадаадын төрийн байгууллага; буюу, олон улсын байгууллага.

Зарим “Цагаачлалын Албанд хүлээн зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн эх үүсвэр”, тухайлбал: Орон сууцны гэрчилгээ, автомашин байх гэрчилгээ, хувьцаа, төлбөрийн картын дансны дугаар, олон улсын бус аж ахуйн мөнгөн тусламж үзүүлэх гэрчилгээ.

Эрүүл мэндийн шаардлага

Та бүхэл цагаар сургалтын орчинд хамрах тулд бид “X” цацраг цээжин биеийн шинжилгээ ба эрүүл мэндийн үзлэг хийхийг шаардана. Хэрэв виз мэдүүлэхээс өмнө шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээгүй бол бид хүлээн авч шийдвэрлэж байгаа хугацаанд тантай харилцаж, үзлэг хийхийг шаардана. Манай биеийн байцаалт хийх мэдэгдэлийг хүлээн авсаны дараа та Цагаачлалын Албаны тогтсон эмнэлгийн хэлтэст биеийн байцаалт хийнэ(очихоосоо өмнө утасаар холбоо барин болзох шаардлагатай эсэхийг нотлох). 11 наснаас доош хүүхэд “X” цацраг цээжин биеийн шинжилгээ хийх шаардлагагүй.

Биеийн байцаалт хийхэд авч явах баримт бичгүүд:

1. 160 маягт Австралийн виз мэдүүлэгчийн “X” цацраг цээжин биеийн шинжилгээний тайлан (11 наснаас дээш виз мэдүүлэгчид зориулсан)
2. 26 маягт Австралийн виз мэдүүлэгчийн биеийн байцаалтын хүснэгт
3. Виз мэдүүлэгчийн паспорт (буюу зурагтай иргэний үнэмлэх)
4. Виз мэдүүлэгч бүр пасспортны хэмжээтэй 2 хувь зураг ирүүлэх
5. Визийн хэлтсээс гарган өгсөн виз мэдүүлэг ирүүлсэн тухай нотломж  (хуулбар байж болно )

Биеийн байцаалт дууссаны дараа, хэрэв үүнээс гадна биеийн байцаалт хийх шаардлагатай бол бидэнтэй холбоо бариарай. Хэрэв биеийн байцаалтын дагуу цаашид эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх шаардлагатай бол хэдэн долоон хоногоос хэдэн сарын хугацаа зарцуулах болно.

Цагаачлалын Албаны заасан эмч/эмнэлгийн жагсаалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.immi.gov.au/contacts/panel-doctors/index.htm хаягаар орж үзнэ үү.

Зан чанарын шаардлага

Австралид зорчих хүсэлтэй виз мэдүүлэгч бүр зан авирын талаар үнэлгээ хийх шаардлагатай. Танай зан чанарын талаар үнэлгээ хийхэд шаардагдах 16 наснаас хойш 12 сарын хугацаатайгаар оршин сууж өнгөсөн улс орон нэг бүрийн гарган өгсөн гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолтыг бүрдүүлж ирүүлэхийг шаардана. Зарим улс оронд цагдаагийн байгууллага гарган өгөх. Үүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг Энд дарж үзнэ үү.

Хэрэв та оюутны асрагчийн виз мэдүүлэх, гэвч виз мэдүүлэгчийн эцэг эх нь биш бол визийн мэдүүлэгтээ гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолтын эх хувийг хавсаргах ёстой.

Монголоос хэрхэн ирүүлэх ба хаана оюутны визийн мэдүүлэг ирүүлэх тухай мэдээлэлийг 3. мэдүүлэг хэрхэн өгөх- оюутны виз хуудсаас зөвлөгөө авна уу.

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.