- Home
- About us
- Visas and migration
- Travelling to Australia
- Services for Australians
- Australia-China relationship
- Education
- Doing business with Australia
- Study in Australia
- Development cooperation
- Media
- About Australia
- Events
- 中文
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
4. Мэдүүлэг өгсний дараа-Аялалын виз
Энэ хуудсын агуулга: Хүлээлгийн хугацаа; Хяналт шалгалт; Бидэнтэй холбоо барих; Мэдэгдэлийн дүн ба Паспортаа Монгол руу буцааж авах
Хүлээлгийн хугацаа
Хятадад ирүүлсэн аялалын визийн мэдүүлгийг хүлээлгийн хугацаа нь ажлын 5 хоног.
Энэ ажлын 5 хоног нь манай хэлтэс таны визийн мэдүүлэг, визийн хураамж, ба холбогдох материалыг хүлээн авсан өдрөөс эхэлж бодно, харин таны илгээсэн өрдөөс эхэлж бодох биш. Хэрэв та шуудангаар визийн мэдүүлгээ илгээх бөгөөд Хятадын шуудангаар визийн хураамжийн мөнгөө манай хэлтэс руу гуйвуулах бол шуудангаар илгээх болон мөнгөө гуйвуулахад зарцуулах нэмэлт цаг хугацааны талаар бодолхийлэх ёстой. Хэрэв бид бусад нэмэлт материал буюу биеийн байцаалт хийхийг шаардвал таны визийн мэдүүлгийг хүлээлгийн хугацаа нь сунгагдах болзошгүй.
Амралтын хугацаанд, бид дээрхи цаг хугацаанд визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэж дуусахгүй байж ч магад. Визийн мэдүүлэгч нь мэдүүлгээ хугацаанаас нь өмнө ирүүлэх нь бидний хүлээн авч шийдвэрлэхэд хангалттай цаг хугацаа өгөх юм.
Хүлээлгийн хугацаа нь мэдүүлэг тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөнө. Зарим нэгэн шалтгаанаас болж хүлээлгийн хугацаа хойшлогдоно, үүнд:
• Ирүүлсэн визийн мэдүүлэг нь дутуу буюу шаардагдах материалыг цаг тухайд нь ирүүлээгүй;
• Нэмэлт хяналт шалгалт шаардах, үүнд дахин ярилцлага авах;
• Биеийн байцаалтын дагуу шинээр буюу дахин эрүүл мэндийн үзлэг хийх, тухайлбал уушигны сүрьеэ;
• Визийн мэдүүлэгчийн ёс суртахуунд үнэлгээ хийх;
• Визийн мэдүүлэгчийн хувийн тодорхойлолт хувиралт гарсан;
Дундаж хүлээлгийн хугацаагаар өөрийн аялалын төлөвлөгөө хийх, ажлаасаа татгалзах, өмч хөрөнгөө худалдах буюу ямар нэгэн шийдвэр гаргахаас болгомжлох ёстой. Дундаж хүлээлгийн хугацаагаар зөвхөн зөвлөмж болгоно уу.
Хяналт шалгалт
Визийн мэдүүлгийн үнэн зөвийг батлахын тулд мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх хугацаанд, манай хэлтэс зохих хяналт шалгалт явуулна, үүнд харилцах утас ба холбоо барих хаяг г.м. Буцаж тантай холбоо барихад ямар нэгэн хүндрэл үүсгэхгүйн үүднээс холбоо барих хаягаа үнэн зөв оруулна уу.
Бидэнтэй холбоо барих
Визийн мэдүүлгээ өгсний дараа бидэнтэй холбоо барих шаардлагатай бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу.
Хэрэв та нэмэлт материалаа энгийн шуудангаар буюу буухиа шуудангаар визийн хэлтэст ирүүлэх тохиолдолд, таны нэмэлт материалд ямар нэг саад учруулахгүйн тулд материал дээр визийн мэдүүлгийн дугаараа тодорхой бичих ёстой.
1988 оны Хувийн нууцийн тухай хууль тогтоолын дагуу, цагаачлах алба нь зөвхөн мэдүүлэгч этгээд, түүний эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүнд визийн мэдүүлэгийн тухай мэдээлэлийг хангах боломжтой. Мэдүүлэг өгсний дараа эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүний талаар нэмэлт хийхийг хүсвэл 956 маягт-томилсон цагаачлалын төлөөний хүн, бүртгэх шаардлагагүй төлөөний хүн буюу эрх олгосон этгээд –ыг бөглөж ирүүлэхийн дагуу бусдад эрх олгон таны мэдүүлэг цагаачлалын албаны хангасан мэдээлэлийг хүлээн авах бөгөөд холбоо барьна
Хэрэв ярилцлаганд орсны дараагаap таны мэдүүлэг ямар нэгэн өөрчлөлт бий болоод байгаа бол заавал бидэнд мэдэгдэх ёстой. Холбогдол мэдээлэлийг бичгээр ирүүлэх ёстой. Түүнчлэн, 1022 маягтыг ашиглан өөрчлөлтийн өөрчлөлтийн талаар бидэнд мэдэгдэх боломжтой.
үүнээс гадна визийн мэдүүлгийн буруу мэдээлэлийг манай хэлтэст мэдэгдэх хүсэлтэй бол мөн бичгээр хийсэн байх ёстой. түүчлэн, 1023 маягтыг ашиглан буруу ташаа хариултыг мэдэгдэх боломжтой. Таны визийн мэдүүлгийг үнэлэхэд таны мэдэгдсэн буруу ташаа мэдээлэлийг бодолхийлэх юм.
Мэдэгдэлийн дүн
Хууль тогтоомжийн дагуу таны визийн мэдүүлгийн талаар гарсан шийдвэрийг виз мэдүүлэгч ба(буюу) түүний төлөөний хүнд баталгаатай захидлаар явуулах юм. Хэрэв виз олгохоос татгалзсан тохиолдолд виз мэдүүлэгч нь виз татгалзсан шийдвэрийг баталгаатай захидлаар танд мэдэгдэнэ, мөн үндэслэл, шалтгааны талаар тайлбар авч хавсаргана.
Паспортаа Монгол руу буцааж авах
Энгийн байдалд бид Хятад шуудангаар баталгаатай захидлаар паспортыг Монгол руу илгээнэ. Виз мэдүүлэгч нь урьдчилан төлөх аргаар буухиа шууданг сонгон ашиглаж паспортаа буцаан авч болно.
Сануулга: Австралийн ЭСЯ-ны визийн хэлтэс нь буухиа шуудангаар паспортыг буцаах шуудангийн зардалыг хариуцахгүй. Визийн мэдүүлэгч нь шууд буухиа шуудангийн компанитай харилцаж төлбөр төлөх ёстой. Үүнээс гадна, виз мэдүүлэгч визийн хэлтэст гарын үсэг зурсан эрх олгох бичиг хангахын улмаас визийн хэлтэс таны паспортыг буухиа шуудангийн компанид өгөх. Гарын үсэг зурсан эрх олгох бичгээ факсаар манай хэлтэст ирүүлж болно. Эрх олгох бичигт виз мэдүүлэгчийн овог нэр, төрсөн он сар өдөр, ба/буюу архивын дугаар(мэдэх юм бол)-ыг тодорхой бичих шаардлагатай. Эрх олгох бичигт манай визийн хэлтэсээр дамжуулан буухиа шуудангийн компанид өгөх хүсэл шаардлага, мөн буухиа шуудангийн төлбөрийг төлсөн тухай бичих ёстой. Хэрэв таны холбоо барих хаяг Монголд байгаа бол 4 ширхэг наадаг тууз хангана уу, дээр нь Монгол хэлээр таны овог нэр болон холбоо барих хаягийг тодорхой бичнэ.
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
Монголын иргэн руу буцах
Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.