Australian Embassy, China
澳大利亚驻华大使馆
Embassy address: 21 Dongzhimenwai Dajie, Sanlitun, Beijing - Telephone: 5140 4111 - Fax: 5140 4204

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

1. Холбогдох мэдээлэл- Аялалын виз

Монголын иргэн руу буцах

Тус хуудсын агуулга: Танилцуулга; Визийн төрөл; Визийн хугацаа; биеийн байцаалт ба дэлгэрэнгүй мэдээлэл

Танилцуулга

Австралид аялал жуулчлал буюу бусад зугаацалын(амралт, зугаацал, төрөл садан буюу найз нөхдөө эргэх) шугамаар зорчиж байгаа иргэд Аялалын виз авах шаардлагатай. Хэрэв Австралид суралцах хугацаа нь 3 сараас бага бол, мөн аялалын виз авч болно. Аялалын виз эзэмшигч нь Австралид байх хугацаандаа ажиллах болон аливаа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Визийн төрөл

Аялалын виз(676 төрөл): Австралид 3 сар, 6 сар буюу 12 сар хүртэл хугацаагаар түр оршин суухыг зөвшөөрөх. Энэ визийн асуудлыг Австралийн Бээжин дэх визийн хэлтэс нь хариуцна.

Даатгагдсан гэр бүлийн гишүүдийн зорчих виз(679 төрөл): Австралид төрөл садан байх шаардлагатай. Энгийн үед, энэ виз зөвхөн Австралид 3 сар хүртэл хугацаагаар түр оршин суух эрх олгоно, зарим онцгой тохиолдолд 12 сар хүртэл хугацаагаар оршин суух эрх олгоно. Даатгагдсан гэр бүлийн гишүүдийн зорчих визийг Хятадын нутагт хүлээн авч шийдвэрлэдэггүй гэдгийг анхаарнуу. Дэлгэрэнгүй мэдээлэлийг төрөл саднаа эргэх хуудсаас зөвлөгөө авна уу. 679 төрлийн виз авах хүсэлттэй байгаа бол төрөл саднаа эргэх даатгал-679 төрөл хуудсаас зөвлөгөө авна уу.

Визийн хугацаа

• Аялалын визийн түр оршин суух хугацаа нь виз мэдүүлэгчийн байдал ба Австралид зорчих зорилгоос хамаарах.

• Энгийн үед, аялал жуулчлалын шугамаар зорчиж байгаа иргэдийн визийн хугацаа 3 сараас хэтрэхгүй.

• Хэрэв Австралид 6 сараас дээш хугацаагаар оршин суух виз авах хүсэлттэй байгаа бол виз олгогч таны нөхцөл байдал ба Австрали дэх төрөл садангийн хүмүүсийн хоорондох харьцааг харгалзан, визийн хугацааг тогтооно.

• 12 сар хүртэл хугацаанд оршин суух визийг зөвхөн эцэг эх нь цагаачилсан Австралийн иргэн/байнга оршин суугч эцэг, эх /-д олгох

Виз олгогч нь виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг үндэслэн оршин суух хугацаа олгох.

Биеийн байцаалт

Аялалын виз мэдүүлэгч энгийн үед бие бялдар буюу “X” цацраг цээжин биеийн шинжилгээ хийх шаардлагагүй, гэвч дараах тохиолдолоос гадна:

• Виз мэдүүлэгч нь 70 наснаас дээш

• Виз мэдүүлэгч нь Австралид 3 сараас дээш хугацаагаар оршин суух

• Виз мэдүүлэгч нь Австралид 4 долоо хоногоос дээш хугацаанд суралцах

• Виз мэдүүлэгч нь эмийн үйлдвэр, эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллага (үүнд асран хамгаалах байгууллага)-д орох

• Виз мэдүүлэгч нь Австралийн хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага (хүүхдийн цэцэрлэг буюу хүүхэд асрах газар )

• Виз мэдүүлэгч нь эцэг эхийн хамт виз мэдүүлэгч бөгөөд Австралид 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар мэдүүлэг өгөх, мөн цагаачлах явц нь сүүлчийнхээ шатанд орсон байна.

Австралид орох эрүүл мэндийн үзлэгийн дэлгэрэнгүй мэдээлэлийг бидний Биеийн байцаалтын хуудас –наас зөвлөгөө авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Австралид зорчих тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг www.immi.gov.au/visitors/tourist/visa-options.htm вэб сайтаас авна уу:

Шаардагдах материалын дэлгэрэнгүй мэдээлэлийн жагсаалт, үүнд мэдүүлгийн магят болон мэдүүлгийн шаардагдах материалыг 2. Шаардлагатай матераил-Аялалын визээс зөвлөгө авна уу.

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.