- Home
- About us
- Visas and migration
- Travelling to Australia
- Services for Australians
- Australia-China relationship
- Education
- Doing business with Australia
- Study in Australia
- Development cooperation
- Media
- About Australia
- Events
- 中文
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
4. Мэдүүлэг өгсний дараа – Бизнес виз(богино хугацаагаар)-456 төрөл
Монголын иргэн руу буцах
Тус хуудсын агуулга: Хүлээлгийн хугацаа; Хяналт шалгалт; Бидэнтэй холбоо барих ба Мэдэгдэлийн дүн
Хүлээлгийн хугацаа
Визнес визийн(богино хугацаагаар)-456 төрлийн визийн мэдүүлгийн хүлээлгийн хугацаа нь ажлын 5 хоног.
Энэ ажлын 5 хоног нь манай хэлтэс таны визийн мэдүүлэг, визийн хураамж, ба холбогдох материалыг хүлээн авсан өдрөөс эхэлж бодно, харин таны илгээсэн өрдөөс эхэлж бодох биш. Хэрэв та шуудангаар визийн мэдүүлгээ илгээх бөгөөд Хятадын шуудангаар визийн хураамжийн мөнгөө манай хэлтэс руу гуйвуулах бол шуудангаар илгээх болон мөнгөө гуйвуулахад зарцуулах нэмэлт цаг хугацааны талаар бодолхийлэх ёстой. Хэрэв бид бусад нэмэлт материал буюу биеийн байцаалт хийхийг шаардвал таны визийн мэдүүлгийг хүлээлгийн хугацаа нь сунгагдах болзошгүй.
Ялангуяа алсын холбоог ашиглах шаардлагатай Монголын виз мэдүүлэгч танай ашигласан холбоондоо хяналт шалгалт хийх ёстой. Визийн мэдүүлэгч нь мэдүүлгээ хугацаанаас нь өмнө ирүүлэх нь бидний хүлээн авч шийдвэрлэхэд хангалттай цаг хугацаа өгөх юм.
Сануулга: хүлээлгийн хугацаа нь мэдүүлэг тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөнө. Зарим нэгэн шалтгаанаас болж хүлээлгийн хугацаа хойшлогдоно, үүнд:
• Ирүүлсэн визийн мэдүүлэг нь дутуу буюу шаардагдах материалыг цаг тухайд нь ирүүлээгүй;
• Нэмэлт хяналт шалгалт шаардах, үүнд дахин ярилцлага авах;
• Биеийн байцаалтын дагуу шинээр буюу дахин эрүүл мэндийн үзлэг хийх, тухайлбал уушигны сүрьеэ;
• Визийн мэдүүлэгчийн ёс суртахуунд үнэлгээ хийх;
• Визийн мэдүүлэгчийн хувийн тодорхойлолт хувиралт гарсан;
Дундаж хүлээлгийн хугацаагаар өөрийн аялалын төлөвлөгөө хийх, ажлаасаа татгалзах, өмч хөрөнгөө худалдах буюу ямар нэгэн шийдвэр гаргахаас болгомжлох ёстой. Дундаж хүлээлгийн хугацаагаар зөвхөн зөвлөмж болгоно уу.
Хяналт шалгалт
Визийн мэдүүлгийн үнэн зөвийг батлахын тулд мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх хугацаанд, манай хэлтэс зохих хяналт шалгалт явуулна, үүнд харилцах утас ба холбоо барих хаяг г.м. Буцаж тантай холбоо барихад ямар нэгэн хүндрэл үүсгэхгүйн үүднээс холбоо барих хаягаа үнэн зөв оруулна уу.
Бидэнтэй холбоо барих
Визийн мэдүүлгээ өгсний дараа бидэнтэй холбоо барих шаардлагатай бол э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу.
Хэрэв та нэмэлт материалаа энгийн шуудангаар буюу буухиа шуудангаар визийн хэлтэст ирүүлэх тохиолдолд, таны нэмэлт материалд ямар нэг саад учруулахгүйн тулд материал дээр визийн мэдүүлгийн дугаараа тодорхой бичих ёстой.
1988 оны Хувийн нууцийн тухай хууль тогтоолын дагуу, цагаачлах алба нь зөвхөн мэдүүлэгч этгээд, түүний эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүнд визийн мэдүүлэгийн тухай мэдээлэлийг хангах боломжтой. Мэдүүлэг өгсний дараа эрх олгосон этгээд буюу томилсон цагаачлалын төлөөний хүний талаар нэмэлт хийхийг хүсвэл 956 маягт-томилсон цагаачлалын төлөөний хүн, бүртгэх шаардлагагүй төлөөний хүн буюу эрх олгосон этгээд –ыг бөглөж ирүүлэхийн дагуу бусдад эрх олгон таны мэдүүлэг цагаачлалын албаны хангасан мэдээлэлийг хүлээн авах бөгөөд холбоо барьна
Хэрэв ярилцлаганд орсны дараагаap таны мэдүүлэг ямар нэгэн өөрчлөлт бий болоод байгаа бол заавал бидэнд мэдэгдэх ёстой. Холбогдол мэдээлэлийг бичгээр ирүүлэх ёстой. Түүнчлэн, 1022 маягтыг ашиглан өөрчлөлтийн өөрчлөлтийн талаар бидэнд мэдэгдэх боломжтой.
Үүнээс гадна визийн мэдүүлгийн буруу мэдээлэлийг манай хэлтэст мэдэгдэх хүсэлтэй бол мөн бичгээр хийсэн байх ёстой. түүчлэн, 1023 маягтыг ашиглан буруу ташаа хариултыг мэдэгдэх боломжтой. Таны визийн мэдүүлгийг үнэлэхэд таны мэдэгдсэн буруу ташаа мэдээлэлийг бодолхийлэх юм.
Мэдэгдэлийн дүн
Хууль тогтоомжийн дагуу таны визийн мэдүүлгийн талаар гарсан шийдвэрийг виз мэдүүлэгч ба(буюу) түүний төлөөний хүнд баталгаатай захидлаар явуулах юм. Хэрэв виз олгохоос татгалзсан тохиолдолд виз мэдүүлэгч нь баталгаатай захидлын хэлбэрээр виз татгалзсан шийдвэрийг хүлээн авах юм, мөн татгалзсан үндэслэл, шалтгааны талаар тайлбар авч хавсаргасан байна.
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
Монголын иргэн руу буцах
Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.