- Home
- About us
- Visas and migration
- Travelling to Australia
- Services for Australians
- Australia-China relationship
- Education
- Doing business with Australia
- Study in Australia
- Development cooperation
- Media
- About Australia
- Events
- 中文
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
2. Шаардагдах материал-Бизнес виз(богино хугацаагаар)- 456 төрөл
Таниуцуулга
Шаардагдах материалын жагсаалтыг сайтар уншаарай. Жагсаалтанд танай 456 төрлийн визийн мэдүүлэг өгөхөд шаардагдах бичиг баримтыг жагсаасан байна. Мэдүүлэг өгөхөөсөө өмнө жагсаалтын дагуу шаардах бичиг баримт ирүүлэх нь нэн чухал, энэ нь таны визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх ажилд саад учруулахаас зайлсхийнэ. Энэ жагсаалтанд Монгол улсын иргэдэд тусгай шаардагдах бичиг баримт хамрагдаж байхыг анхаарнуу.
Бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэг хийх үед доорхи зүйлүүдийг анхаарнуу:
• Бид зөвхөн албан ёсны батламж бичиг буюу баталгаажуулсан хуулбарыг хүлээн авах. Бид баталгаажуулаагүй хуулбарыг хүлээн авахгүй.
• Англи хэлний бус бичиг баримт нь заавал Англи хэлний орчуулгыг хавсаргах ёстой. Австралийн нутаг дэвсгэрт орчуулгыг NAATI –ээр баталгаажуулсан сайн орчуулагч орчуулах шаардлагатай. Монгол улсад, нотариатчаар орчлуулан гэрчлүүлсэн байх.
Нотариатын байгууллага гэж юу вэ?
Монгол улсад 25 орчим нотариатын байгууллага ажиллаж байгаа, түүний үүрэг нь :
• Гарын үсэг, орчуулгын бичиг баримт, үнэмлэхийн хуулбар ба бичиг баримтын хуулбарын үнэн зөв болохыг гэрчилдэг;
• Иргэний үйл ажиллагаа, тухайлбал: төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, гэрлэтийн гэрчилгээ, гэр бүл цуцлуулсан гэрчилгээ, төрөл садны хоорондох харьцаа, иргэний үнэмлэх ба боловсролын үнэмлэхийг гэрчлэн, холбогдох нотариатын гэрчилгээ олгох-үүнд “гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт”.
Бид бичиг баримтад гар үсэг зурсан байгууллага, гуравдагч этгээд, буюу таны хангасан материалд техник шүүмж шалгалт хийх эрхтэй. Визийн мэдүүлэгт хавсаргах матeриалууд худал хуурмаг буюу буруу мэдээллийг хавсаргах нь визийн мэдүүлгийг татгалзах үндэслэл болдог. Хэрэв таны хүлээлгэн өгсөн мэдээлэлд өөрчлөгдсөн бол цаг тухайд нь бидэнд мэдэгдэх ёстой.
Сануулга: дээрхи мэдээлэлийг зөвхөн санал болгоно. Манай үнэлгээнд шаардагдах бусад холбогдол бүхий материалыг хангах ёстой. Хэрэв шаардлагатай бичиг баримтын жагсаалтын тухай асуух зүйл байвал э-мэйлээр бидэнтэй холбоо бариарай.
456 Бизнес Виз Бүрдүүлэх Материалын Жагсаалт
Монголоос хэрхэн хүлээлгэж өгөх буюу 456 төрлийн визийн мэдүүлгийн материалыг хаана ирүүлж болох талаар 3.Мэдүүлэг өгөх-Визнес виз(богино хугацаагаар)- 456 төрөл хуудсаас зөвлөгөө авна уу.
1. Холбогдох мэдээлэл ⇒ 2. Шаардлагатай материал ⇒ 3. Мэдүүлэг өгөх ⇒ 4. Мэдүүлэг өгсний дараа
Монголын иргэн руу буцах
Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.