Australian Embassy
China

Mongolian Visitors - Checklist

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

2. Шаардагдах материал-Аялалын виз

Монголын иргэн руу буцах

 

Таниуцуулга

Шаардагдах материалын жагсаалтыг сайтар уншаарай. Жагсаалтанд таны аялалын визийн мэдүүлэг өгөхөд шаардагдах бичиг баримтыг жагсаасан байна. Мэдүүлэг өгөхөөсөө өмнө жагсаалтын дагуу шаардах бичиг баримт ирүүлэх нь нэн чухал, энэ нь таны визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх ажилд саад учруулахаас зайлсхийнэ. Энэ жагсаалтанд Монгол улсын иргэдэд тусгай шаардагдах бичиг баримт хамрагдаж байхыг анхаарнуу.

Бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэг хийх үед доорхи зүйлүүдийг анхаарнуу:

• Бид зөвхөн албан ёсны батламж бичиг буюу баталгаажуулсан хуулбарыг хүлээн авах. Бид баталгаажуулаагүй хуулбарыг хүлээн авахгүй.

• Англи хэлний бус бичиг баримт нь заавал Англи хэлний орчуулгыг хавсаргах ёстой. Австралийн нутагт, орчуулгыг NAATI –ээр баталгаажуулсан сайн орчуулагч орчуулах шаардлагатай. Монгол улсад, нотариатчаар орчлуулан гэрчлүүлсэн байх.

Нотариатын байгууллага гэж юу вэ?
Монгол улсад 25 орчим нотариатын байгууллага ажиллаж байгаа, түүний үүрэг нь :

• Гарын үсэг зурах, орчуулгын бичиг баримт, үнэмлэхийн хуулбар ба бичиг баримтын хуулбарын үнэн зөв болохыг гэрчилдэг;

• Иргэний үйл ажиллагаа, тухайлбал: төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, гэрлэтийн гэрчилгээ, гэр бүл цуцлуулсан гэрчилгээ, төрөл садны хоорондох харьцаа, иргэний үнэмлэх ба боловсролын үнэмлэхийг гэрчлэн, холбогдох нотариатын гэрчилгээ олгох-үүнд “гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт”.

 
Бид бичиг баримтад гар үсэг зурсан байгууллага, гуравдагч этгээд, буюу таны хангасан материалд техник шүүмж шалгалт хийх эрхтэй.

Сануулга: дээрхи мэдээлэлийг зөвхөн санал болгоно. Манай үнэлгээнд шаардагдах бусад холбогдол бүхий материалаар хангах болзошгүй. Хэрэв шаардлагатай бичиг баримтын жагсаалтын тухай асуух зүйл байвал эмэйлээр бидэнтэй холбоо бариарай.

676 Жуулчны Виз Бүрдүүлэх Материалын Жагсаалт


Хятадын нутагт аялалын визийн мэдүүлгийн мэдээлэлийг яаж ирүүлэх, хаана ирүүлэх дэлгэрэнгүй мэдээлэлийг 3. Мэдүүлэг хэрхэн өгөх вэ-Аялалын виз худсаас зөвлөгөө авна уу.

1. Холбогдох мэдээлэл  ⇒  2. Шаардлагатай материал  ⇒  3. Мэдүүлэг өгөх  ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.