Australian Embassy
China

Ерөнхий Мэдээлэл

Виз ба Цагаачлах хуудас ► Монгол Улсын Виз Мэдүүлэгчид         English ǀ Монгол 

 


Австрали Улсын виз болон иргэншил мэдүүлгийн материалаа Монгол Улсад өгөх тухай

Монгол Улсад амьдарч буй иргэд Австралид зорчих визний мэдүүлэг болон Өв залгамжлан Австралийн иргэншил хүсэх мэдүүлгийг өөрийн биеэр Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах AVAC төвд өгөх боломжтой. 
Холбогдох мэдээллийг Улаанбаатар хот дахь AVAC төв -д орж харна уу


Монгол Улсаас гадна оршин суугч иргэд мэдүүлэг өгөх тухай

Монгол Улсын иргэд мэдүүлэг өгөх үед Бээжин хотод байгаа бол виз мэдүүлгийн материалаа Бээжин дэх AVAC төвд өгөх боломжтой. Холбогдох мэдээллийг Бээжин дэх AVAC төв -д орж харна уу.

Монгол болон Хятадаас өөр газар виз мэдүүлэх хүсэлтэй Монгол Улсын иргэд виз мэдүүлгээ тухайн улс дахь Австралийн Цагаачлалын албанд өгөх боломжтой. Холбогдох мэдээллийг Цагаачлалын албаны цахим хуудаст орж харна уу


Монгол Улсын төрийн албан хаагчид мэдүүлэг өгөх тухай

Монгол Улсын дипломат болон албан паспорттой төрийн албан хаагчид виз мэдүүлгээ Гадаад харилцааны яамаар дамжуулж Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-д ирүүлж болохоос гадна виз мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь AVAC төв-д мөн хүргүүлэх боломжтой.  


Виз мэдүүлэгийн хураамж болон хураамж хэрхэн төлөх

Монгол Улсад амьдарч буй иргэд Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC)-д виз мэдүүлнэ. AVAC төвд виз мэдүүлгийн хураамжийг зөвхөн бэлнээр, Монгол төгрөгөөр төлөх шаардлагатай. AVAC төв нь картын төлбөр болон банкны гуйвуулга хүлээн авах боломжгүй. AVAC төв - д орж харна уу.

Та виз мэдүүлгийн хураамжийг Австрали дахь гэр бүлийн гишүүн эсхүл төлөөний хүнээр дамжуулан Австралийн аль нэг хотийн Цагаачлал болон Иргэншилийн Албанд төлөх боломжтой. Та төлбөрийн баримтыг төлөөний хүнээсээ авч визний материалтай хамт ирүүлнэ. Виз Мэдүүлэгийн Хураамж -д орж харна уу. Иргэд цагаачлалын албаны стандарт виз мэдүүлгийн хураамж төлөхөөс гадна AVAC төвийн үйлчилгээний хураамжийг бэлнээр (Монгол төгрөг) төлнө. 


Эрүүл мэндийн шаардлага

Австралийн виз мэдүүлэгт тавигдах шаардлагийн дагуу Монгол улс сүрьеэ өвчний зэрэглэлээр өндөр эрсдэлтэй оронд тооцогддог. Энэ нь Монгол улсад эсхүл сүрьеэ өвчний зэрэглэл өндөртэй улсад оршин суугч Монгол улсын иргэд болон сүүлийн 5 жилийн дотор 3 сараас илүү хугацаанд оршин суугч гадаад орны иргэдэд хамааралтай.

Тийнхүү, таны нөхцөл байдал доор дурдсан онцгой тохиолдолуудтай нийцэж байвал танд виз мэдүүлэх явцад эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй. Үүнд:

• Хэрэв та Австралид 6 сар эсхүл урт хугацаагаар зорчих бол цээжний рентген зураг зураг авхуулж эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай;
• Хэрэв та Австралид эрүүл мэндийн эсвэл эмнэлэгийн орчинд нэвтрэх бол цээжний рентген зураг зураг авхуулж эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай;
• Хэрэв та Австралид хүүхэд төрүүлэх бол элэгний үрэвсэл B-н (hepatitis B) шинжилгээ хийлгэх шаардлагатай;
• Хэрэв та эмч, шүдний эмч, сувилагч эсвэл түргэн тусламжын эмч (paramedic)-р ажиллах (эсвэл эдгээр чиглэлээр суралцах) бол цээжний рентген зураг авхуулж эрүүл мэндийн үзлэгт орохоос гадна ХДХВ, цусны B, C вирусын шинжилгээ хийлгэх шаардлагатай;
• Хэрэв та Австралийн сургуулийн өмнөх хүүхдийн байгууллага болон цэцэрлэг гэх мэт хүүхэд асрах төвд ажиллах (сургалтанд хамрагдах) бол цээжний рентген зураг авхуулах шаардлагатай;
• Хэрэв та 75 эсвэл үүнээс өндөр настай бөгөөд түр хугацаагаар зорчих (ангилал 600) виз мэдүүлэх бол эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай.

Цээжний рентген зураг авахуулах шаардлага нь зөвхөн 11 эсвэл үүнээс дээш настай виз мэдүүлэгчид хамааралтайг анхаарна уу. 11-с доош настай виз мэдүүлэгчид эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Цагаачлалын алба жирэмсэн виз мэдүүлэгчдийг цээжний рентген зураг авхуулахыг сайшааж, санал болгохгүйг анхаар. Тиймээс виз мэдүүлэгч цагаачлалын албаны ажилтантай холбогдож өөр боломжит арга бий эсэхийг тодруулвал зохино.

Хэрэв та Австрали улсаас гадна (Outside Australia) виз мэдүүлэх бол эрүүл мэндийн шинжилгээг зөвшөөрөлтэй эмч дээр (Panel Doctor) хийлгэх ёстой. Тухайн эмчийг Австралийн Засгийн Газар сонгож виз мэдүүлэгчдэд эрүүл мэндийн шинжилгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг.
Зөвшөөрөлтэй эмч нарын жагсаалтыг Цагаачлал болон xил хамгаалах албаны үндсэн вэб хуудаснаас орж авах боломжтой. Immigration Panel Physician -д орж харна уу.

Монгол улс дахь зөвшөөрөлтэй эмнэлэг:

СОС Медика Монголиа эмнэлэг
Монгол Улс, Улаанбаатар хот
Баянзүрх Дүүрэг, 7 Дугаар Хороо
15 Дугаар Хороолол 4 -р Байр
Утас: +976-11-464325/26/27

Зөвшөөрөлтэй эмч нар ойр ойрхон солигдох тохиолдол гардаг тул Цагаачлал болон xил хамгаалах албаны үндсэн вэб хуудаст орж хамгийн ойрын хугацаанд шинчлэгдсэн мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Panel Doctors, Mongolia -д орж харна уу.

Эрүүл Мэндийн Шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлал болон xил хамгаалах албаны үндсэн вэб хуудаснаас орж аваарай. Meeting the Health Requirement -д орж харна уу.


Зан чанарт тавигдах шаардлага ба Цагаагийн тодорхойлолт

Австрали Улсад нэвтрэн орох хүсэлтэй иргэн бүр зан чанарын шалгуур давсан байх ёстой. Энэхүү шаардлагын дагуу Австралийн засгийн газар 16 нас хүрсэн иргэдээс сүүлийн 10 жилийн турш 12 сараар дээш хугацаагаар амьдарсан улс тус бүрээс цагдаагийн тодорхойлолт авч ирүүлэхийг шаарддаг.

Таны виз мэдүүлэгт цагдаагийн тодорхойлолт хэрэгтэй эсэхийг тухайн визийн шаардлагатай бичиг баримтын жагсаал дээр тусгасан байна эсхүл виз мэдүүлэг хянаж буй ажилтан танд мэдэгдэнэ.

Цагдаагийн тодорхойлолт хэрхэн авах талаарх мэдээлэл цагаачлалын албаны цахим хуудас дахь ‘Зан чанарт тавигдах шаардлага: Цагдаагийн тодорхойлолт хэрхэн авах вэ’ хэсэгт багтсан байгаа, та тус хуудаст орж \'Asia Pacific - Ази Номхон далайн\' улсын жагсаалтаас Монгол Улсыг олж цагдаагийн тодорхойлолт хэрхэн авах талаар танилцана уу. Зан чанарт тавигдах шаардлага хуудаст орж харна уу.

Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа

Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа нь ямар ангиллийн мэдүүлэг өгч буйгаас шалтгаалан өөр өөр байдаг. Дэлгэрэнгүйг Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа -д орх харна уу.


Агентлаг болон хувь хүнд итгэмжлэл гаргах

1988 оны хувь хүний нууцын тухай хуулийн дагуу, Цагаачлал болон xил хамгаалах алба нь тухайн иргэний мэдүүлэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн мэдүүлэгч юмуу итгэмжлэгдсэн этгээдэд эсвэл итгэлмжлэгдсэн агентлагт өгөх боломжтой. Хэрэв та ямар нэгэн хувь хүн эсвэл агентлагийг итгэмжлэн өөрийн мэдүүлэгийн талаарх мэдээлэл авах эрх олгох хүсэлтэй бол Маягт 956-г бөглөж ирүүлнэ үү. Хэрэв та итгэмжлэл цуцлах хүсэлтэй бол Маягт 956A-г бөглөж ирүүлнэ үү.

Маягт 956 - Цагаачлалын агентлаг болон зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд -д орж харна уу.

Маягт 956A - Итгэмжлэл гаргах эсвэл Итгэмжлэлийг Буцаах Авах -д орж харна уу.


Туслах бичиг баримтууд

Виз мэдүүлгийг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх нь мэдүүлэгчийн бүрэн хариуцлага юм. Мэдүүлгийн маягтыг бүрэн бус болон буруу бөглөх, шаардлагатай материалийг дутуу ирүүлэх эсвэл мэдүүлгийн шаардлагад нийцэхгүй байх зэрэг нь таны виз хойшлогдох болон виз татгалзах үндэслэл болно.

Виз мэдүүлгийн үнэн зөвийг баталгаажуулахын тулд манай алба утсан ярилцлага авах, нүүр тулан ярилцлага авах, гуравдагч этгээд/байгүүлагаас тодруулга авах, бичиг баримтыг гаргасан байгууллагаар шалгуулах гэх мэт зохих хянан шалгалт явуулах бүрэн эрхтэй болно. Мэдүүлэгт хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдолд энэ нь мэдүүлэг татгалзах үндэслэл болох магадлалтайг анхаар. Мэдүүлэгт ирүүлсэн мэдээлэлд эсвэл мэдүүлэгчийн хувийн нөхцөл байдалд ямар нэгэн өөрчлөлт орсон бол бидэнд дариу мэдэгдэх шаардлагатайг анхаар.


Хуурамч бичиг баримт

Та болон таны гэр бүлийн гишүүд Австралийн виз мэдүүлэх явцад худал/эндүү ташаа мэдэгдэл өгөх болон хуурамч бичиг баримт ирүүлж өөрийгөө буруугаар ойлгуулах нь ноцтой гэмт хэрэгт тооцогдохыг анхаарна уу.
Та виз мэдүүлэгтээ худал мэдээлэл болон хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдол виз татгалзах болно.

Тиймээс мэдүүлэгт хуурамч бичиг баримт ирүүлэлгүй, тухайн бичиг баримтыг ямар шалгтааны улмаас ирүүлэх боломжгүйг дурдсан мэдэгдэл ирүүлэх нь зүйтэй. Дэлгэрэнгүйг Introduction of Fraud Public Interest Criterion -д орж харна уу.


Мэдүүлэгт хийгдэх хянан шалгалт

Виз мэдүүлгийн үнэн зөвийг баталгаажуулахын тулд манай хэлтэс мэдүүлэг боловсруулаx явцад зохих хянан шалгалт явуулдаг, үүнд утсан ярилцлага авах, нүүр тулан ярилцлага авах, гуравдагч этгээд/байгүүллагаас тодруулга авах, бичиг баримтыг гаргасан байгууллагаар шалгуулах гэх мэт багтана.


Виз мэдүүлсэний дараах лавлагаа

AVAC төв нь иргэд өөрийн виз мэдүүлгийн явцыг интернэтээр шалгах системээр хангана. Холбогдох мэдээллийг Улаанбаатар хот дахь AVAC төв -д орж харна уу.

Хэрэв танд нэмэлт бичиг баримт ирүүлэх шаардлага гарвал Цагаачлалын албанаас танд мэдэгдэх болно, тийнхүү та тухайн бичиг баримтийг AVAC төвд биеэр хүргэж өгөх хэрэгтэй, таны бичиг баримт төвөөр дамжин бидэнд ирнэ. Энэ тохиолдол та AVAC төвийн үйлчилгээний хураамжыг төлнө, хэрэв та хүсвэл бичиг баримтаа шуудангаар бидэнд шууд илгээх боломжтой.

Та нэмэлт бичиг баримт илгээхдээ өөрийн мэдүүлгийн материалын дугаарыг дутуйн дээр тодорхой бичсэн байх шаардлагатай. Ингэснээр таны мэдүүлгийн материалыг хянаж буй ажилтан бичиг баримтыг саадгүйгээр хүлээн авах болно.

Хэрэв виз мэдүүлсэний дараа таны мэдүүлэгт ямар нэгэн өөрчлөлт орсон бол энэ талаар манай албанд зайлшгүй бичгээр мэдэгдэх естой. Маягт 1022 Notification of Changes in Circumstances -г бөглөж ирүүлээрэй.

Түүнчлэн, та виз мэдүүлэгтээ ямар нэгэн алдаатай мэдээлэл ирүүлсэн бөгөөд залруулга хийхийг хүсвэл манай албанд бичгээр мэдэгдэх естой. Бид таны мэдүүлэгийг боловсруулах явцад тухайн залруулгыг харгалзан үзэх болно. Маягт 1023 Notification of Incorrect Answer(s) -г бөглөж ирүүлээрэй.


Мэдүүлгийн хариу мэдэгдэх тухай

Цагаачлалын хуулийн дагуу мэдүүлгийн хариуг зөвхөн мэдүүлэгч, итгэмжлэгдсэн этгээд эсвэл итгэмжлэгдсэн агентлагт өгөх боломжтой. Хэрэв виз татгалзсан тохиолдолд мэдүүлэгчид виз татгалзсан тухай албан бичгээр мэдэгдэх ба тухайн бичигт виз татгалзах болсон үндэслэлийг тодорхой тусгасан байна.
Хэрэв та мэдүүлэг өгөхдөө Цагаачлалын албатай и-мэйлээр холбогдохыг зөвшөөрсөн тохиолдол Цагаачлалын алба таны мэдүүлгийн хариуг танд и-мэйлээр мэдэгдэнэ.

Хэрэв та мэдүүлэг өгөхдөө Цагаачлалын албатай и-мэйлээр холбогдохыг зөвшөөрөөгүй тохиолдолд Цагаачлалын алба таны мэдүүлгийн хариуг AVAC төврүү шуудангаар илгээнэ. Тийнхүү AVAC төв тантай (эсвэл таны итгэмжилсэн этгээдтэй) холбогдон мэдүүлгийн хариу болон холбогдох бичиг баримтийн эх хувийг буцаан авахыг хүснэ. Та AVAC төвд өөрийн иргэний үнэмлэхтэй очин бичиг баримтаа буцаан авах боломжтой.


Санал хүсэлт

Манай алба Австрали дахь эсвэл гадаад орон дахь үйлчлүүлэгч гэж харгалзахгүй үнэн зөв ижил тэгш үйлчилгээ үзүүлэхээс гадна үйлчлүүлэгч тус бүрийн шаардлагад нийцхүйц уян хатан үр дүнтэй үйчилгээ үзүүлэх тал дээр анхааран ажилладаг. Та талархал, гомдол эсвэл санал хүсэлтээ Бээжин дэх Автралийн ЭСЯ-ны Цагаачлалын Албанд [email protected] и-мэйлээр ирүүлнэ үү. Хэрэв бидний хариулт таны сэтгэлд нийцэхгүй байвал, та:

• Дэлхий нийтийн санал хүсэлт хүлээн авах хэлтэстэй (Global Feedback Unit) 13 31 77 утсаар ажлын цагаар холбогдох (Австрали улс дотор хураамжгүй);

• Манай албаны вэб хуудас http://www.border.gov.au/FormsAndDocuments/Pages/services-form.aspx -д орж санал хүсэлтийн маягт бөглөх;

• Дэлхий нийтийн санал хүсэлт хүлээн авах хэлтэсийн даргад захидал илгээх, хаяг: Global Feedback Unit, GPO Box 241, Melbourne VIC 3001 Australia.
 

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид хуудас руу буцах

 

Page last updated on 20 November 2015